Гарааны бизнес үүсгэн байгуулагчдын анхаарах ёстой 10 зүйл

Бизнес эрхлэнэ гэдэг амаргүй ажил. Энэ жил бүр хэцүү байгаа тухай S&P Global (2023.09) мэдээлсэн байна. Хэрэв та энэ бэрх замаар аялахаар шийдсэн бол анхаарах ёстой хэдэн зүйл байна.

Өнөөдөр Paul Lemberg-н “Бизнес эрхлэгчдийн гаргадаг 10 алдаа” гэсэн зөвлөмжийг уншсаны дараа хэрэв бид энэ зөвлөмжийг эрт уншаад, эрт дагасан бол өнөөдрийн тулгамдаж буй асуудлуудын маань зарим нь шийдэгдсэн байх байждээ гэж бодогдсон учир та бүхэнтэй энэ зөвлөмжийг хуваалцаж байна.

  1. Том харилцагчийн синдром

    Хэрэв орлогын чинь 50 хувь нь 1 харилцагчаас орж ирж байвал танай бизнес төгсгөл рүүгээ явж байна гээд хэлчихэд буруудахгүй. Мэдээж цөөхөн хэдэн том харилцагчидтай байх нь хялбархан ашиг хийх арга зам мөн. Гэхдээ танай компанид сар бүр орж ирж буй мөнгө тэднээс хэт хамааралтай болно. Ийм нөхцөлд орсон бизнесүүд бусдын бизнесийг хамгаалахын тулд ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэх хандлагатай байдаг. Тэдний шаардлагыг биелүүлэхийн тулд “шаардлагагүй” олон хөгжүүлэлт хийх хэрэгтэй болох нь ч бий. Ингээд завгүй ажилласаар, харилцагчаа нэмж чадахгүй байсаар нэг мэдэхэд “үл ялиг” шалтгаан хэлээд нөгөө харилцагч чинь танайхаас явах үед танай бизнес зогсохоос өөр аргагүй болно

    Миний нэмэлт зөвлөгөө: Бизнесээ эхлэж байх үед мэдээж харилцагчийн тоо цөөн байдаг. Манайх гэхэд 3 харилцагчтай 2 жил явж байсан. Энэ хугацаанд “шаардлагатай”, “шаардлагагүй” хөгжүүлэлтийн хүсэлт ч их ирж байсан. Харин бид нийт харилцагчдад хэрэгтэй гэж үзсэн хөгжүүлэлтийг цаг алдалгүй хийж, “шаардлагагүй”-д нь зоригтой үгүй гэж хэлж байсны үр дүнд харилцагчийн тоогоо өсгөж чадсан гэж бодож байна

    2. Хаалттай бүтээгдэхүүн хөгжүүлэлт

    Нэгэн баг маш гайхалтай бизнесийн санаа олжээ. Тэр санаагаа бодит болгохоор хэдэн сар ажилласны эцэст зах зээлд танилцуулсан боловч хэн ч сонирхсонгүй. Багийнхан бүгд оролцож, идэвхитэй ажилласан ч бусад хүмүүс уг бүтээгдэхүүний төлөө мөнгө төлөхийг хүссэнгүй. Энэ бол бизнес эрхлэгчдийн хамгийн түрүүнд ордог “хавх” юм.

    Бүтээгдэхүүндээ зах зээл хайх биш, зах зээлд тохирсон бүтээгдэхүүн хийх хэрэгтэйгээ бид ойлгох ёстой. Зорилтот хэрэглэгчээ сайн судла, дор хаяж арван хэрэглэгчтэй уулзаж ярь, бүтээгдэхүүнээ танилцуул, худалдаж авах хэн нэгэн гарч иртэл үргэлжлүүл. Тэр хүнд таалагдсаныг дараагийнхад танилцуул. Хэрэв хангалттай хүн сонирхож байвал, санхүүжилт олж, үйлдвэрлэж эхлэх хэрэгтэй юм.

    Миний нэмэлт зөвлөгөө: “Blue Ocean” стратегийн талаар уншаарай. Бидний шийдэл хэрэглэгчийн цаг, мөнгөний алийг хэмнэж байна вэ? гэж өөрсдөөсөө асуугаад хэрэв аль нэгэнд нь л тийм гэж хариулж байвал ажил болгохоор оролдох нь зөв юм. Ингэхдээ мэдээж танай багт project management, design sprint-н мэдлэгтэй хүмүүс байх ёстой, Figma гэх мэт программ ашиглан хэрэглэгчийн тестээ хийж байж “зах зээлд тохирсон” бүтээгдэхүүн гаргаж чадах болно.

    3. Тэнцүү хувь эзэмшил

    Та дэлхийн хамгийн сайн борлуулагч гэж бодъё. Гэхдээ таны бизнес амжилттай болохын тулд хэн нэгэн оффист сууж, үйл ажиллагааг гардан гүйцэтгэх хэрэгтэй болно. Эсвэл та технологийн сайн мэдлэгтэй нэгэн бол таны бизнест хэрэглэгч олж ирэх хэн нэгэн хэрэгтэй л болно. Заримдаа найзууд нийлээд компани байгуулдаг. Ихэвчлэн хүмүүс 50/50 буюу тэнцүү хувьтай байхаар тохирдог. Маш зөв, шудрага санагдаж байгаа биз. Гэвч энэ бол бизнесийн хувьд гамшиг авчирдаг, таны тойрч гарах ёстой хоёр дахь “хавх” юм.

    Хувьцаа эзэмшигчид тэнцүү хувьтай байна гэдэг нь нэг бол компанид шаардлагатай өсөлт, хөгжлийг зогсоох, хориглох эрх бүгдэд байна гэсэн үг, эсвэл хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдэх эрх алинд нь ч байхгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл шийдвэрийг заавал бүгд зөвшөөрч байж гаргах хэрэгтэй болдог. Хэрэв олон хувьцаа эзэмшигч, тэр дотроо найзууд компанийг хувь тэнцүү эзэмшиж байвал бүр муу. Хэн ч эцсийн шийдвэр гаргаж чадахгүй, жижигхэн асуудал бүр дуусахгүй маргаан болж хувирна, нам гацна.

    Тиймээс асуудлыг шийдэх нэгнээ Гүйцэтгэх захирал болгох, түүнийг хамгийн том хувьцаа эзэмшигч болгох хэрэгтэй юм. 50/50-н оронд 51/49 байх хэрэгтэй гэсэн үг. Хэрэв үнэхээр тэнцүү хувьтай баймаар байвал өөрсдөө 49.5/49.5 хувьтай байгаад үлдсэн 1 хувиа талцал хуваадаг хэн нэгэнд өгөх хэрэгтэй юм

    Миний нэмэлт зөвлөгөө: Солонгосын Стартап гэж кинон дээр мөн энэ зөвлөгөөг өгдөг бөгөөд компани дотор шийдвэр хурдан гардаг байх, бизнес урагшлаж байх нь маш чухал гэдгийг хэлж буй юм. Хэрэв үнэхээр үүсгэн байгуулагчид тэнцүү хувьтай баймаар байвал нэмэлт хувьцаа гаргаад, шаардлагатай санхүүжилтээ уг хувьцаагаа зарж босгох хэлбэрээр ажиллавал үр дүнтэй санагдсан.

    … За энэ хүргээд түр завсарлъя. Нилээн урт болчихлоо. Хүмүүс сонирхож байвал цааш нь цаг гаргаж бичье…

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *

    0 Shares: